Эхний ээлжинд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн иргэдэд “Ногоон зээл” олгоно

Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-тай хамтран гэрт амьдардаг айл өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, амьдралын чанарыг дээшлүүлэх монгол гэрийн халаалт, дулаалга, дотор агаарын чанарыг сайжруулах багц нэвтрүүллээ. Тус ЧИП багцыг Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор аймаг, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт туршсан бөгөөд хэрэглэгчдийн судалгаагаар тухайн багцыг ашигладаг өрхийн 90 гаруй хувь нь гэр доторх агаарын чанарыг сайжруулсан гэх хариу өгсөн. Түүнчлэн 89 хувь нь гэр бүлийн  эрүүл мэндэд эерэгээр нөлөөлсөн хэмээн дүгнэжээ. Улаанбаатар хот 2030 он … Continue reading Эхний ээлжинд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн иргэдэд “Ногоон зээл” олгоно